Монгол Улсад өнгөрч буй долоо хоногт сайнтай, муутай, анхаарал татсан олон үйл явдал зэрэгцэн өрнөлөө. Энэ өдрүүдэд 12306 ээж "Алдарт эх"-ийн одонгоо хүртэн, төв талбай эх үрсийн инээд хөөрөөр цалгив. Үүнтэй зэрэгцээд олон нийтийг харуусуулж гашуудуулсан, томчуудын хайхрамжгүй байдлаас болж хүүхдийн эрх зөрчигдсөөр байгааг дахин сануулсан харамсалтай осол нэгээр тогтохгүй боллоо. Томчууд гүйдэл суудлаа олохгүй үймэх зуур энхрий бяцхан үрс уурхайн нүхэнд гацаж, шороонд дарагдаж, авто осолд орж амиа алдлаа, бие биеэ зодож гэмтээлээ. Эх үрсийн баяр ч болох нь, хойш цаашдаа энэ өдөр чихэр жимсэнд бялуурч, хөл толгойгүй бужигнаад өнгөрсөөр байх уу, алгын чинээ алтан амь ахин харамсалтайгаар эндэхээс сэргийлэн, шат шатандаа хариуцлагын тогтолцоогоо өөрчлөх үү гэдгийг нухацтай ярих цаг нь болжээ.
Ингээд өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
йыбөйыбө
